Монгол Улсын Засгийн газар цар тахалтай тэмцэх 23 шийдвэрийг гаргалаа

О.Шүрэнцэцэг
2020/11/18

1. 18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг тасралтгүй олгоно

2.  2020 оны 7 сарын 1 ний өдөр хүртэл НДШ төлөөгүй, өртэй ААН, байгууллагуудад торгууль, алданги тооцохгүй байх хуулийн төсөл боловрсуулна

3.2020 оны 7 сарын 1 ний өдөр хүртэл иргэн, аж ахуй нэгж байгууллага албан татвар төлөөгүй бол торгууль, алданги тооцохгүй

4.  2020 оны 7 сарын 1 ний өдөр хүртэл хувийн сургууль, цэцэрлэг, дэлгүүр, лангуу гээд түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэд түрээсээ бууруулсан бол татварын хөнгөлөлт үзүүлнэ

5.  2020 оны 7 сарын 1 ний өдөр хүртэл Импортын цагаан будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, улаан буудайн үр зэргийг гаалийн албан татвараас чөлөөлнө. Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос, өвс, буудайг НӨАТ-с чөлөөлнө

6. Хүнсий үйлдвэр, түгээлт, савлагаа, борлуулалтыг аюулгүй байдлаар үргэлжлүүлнэ

7. Ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлөлтийг 2020 оны 11 сарын 1 ний өдрөөс эхлэн 2020 оны 7 сарын 1 ний өдөр хүртэл хойшлуулна

8. 2020.11.01 ний өдрөөс ББСБ, ХЗХ-оос авсан зээлийн үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуул. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг нэмэлт хүү, алданги тооцохгүй байх боломжоор хангана.

9. Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний импортыг аюулгүй байдлаар үргэлжлүүлнэ

10. БНХАУ-руу хийж уул уурхайн салбарын экспортыг хэвийн үргэлжүүлнэ

11. Ашигт малтмал, газрын тосны салбарт аюулгүй байдлыг хангаж, тээвэр хийж буй жолооч нарыг бүгдийг нь шинжилгээнд хамруулна. Мөн уул уурхайн олборлолт хийж байгаа газар нутгийг ямар нэг аюулгүй “ногоон бүс” болгоно

12. Бүх төрлийн шууданг ариутгана.

13. 2021 оныг дуустал эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур бусад эд зүйлсийг татвараас бүрэн чөлөөлнө.

14. Татвар төлөлтийг ойлгомжтой болгож, аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр үүссэн өр төлбөрийг хасаж тооцох.

15. Татвар, гаалийн албан татварын үйчилгээг цахимжуулна

16. Татварын илүү төлөлттэй аж ахуй нэгжүүдийн татварын төлбөр тооцоог 2020 оны 7 сарын 01 ний өдөр хүртэл суутган тооцох.

17. Тусламжийн үйл ажиллагааг идэвхжүүл

18. Төсвийн байгууллагууд бараа үйлчилгээ авсан, ажил гүйцэтгүүлсэн төлбөрөө аж ахуй нэгжүүдэд богино хугацаанд төлж дуусга

19. Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авна.

20. Тендер, сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 сарын 04 ний өдөр хүртэл сунгана.

21. Төсвийн захирагч нарыг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалингаас бусад зардал шинээр нэмж гаргахгүй байхыг үүрэг болголоо

22. Салбар бүрийн эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд сайд нар судалгаа хийнэ

23. Хүн хоорондын 2 метрийн зай барих, амны хаалт зүүх, халуун үзэх, гарын ариутгал хийх мэдээллийг ил тод сайтар хүргэх. Коронавируст халдвараас сэрэмжлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэл цацах.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23