Яг одоо Дархан-Уул аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна. Дарханд түргэвчилсэн оношлуураар дахин гурван тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Дарханд нэг батлагдсан, түргэвчилсэн оношлуураар батлагдаж, PCR-аар шалгаж байгаа зургаан тохиолдол бүртгэгдлээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Цар тахал өвчин дархан-Уул аймагт кластар байдлаар дамжсан нь тодорхой боллоо" гэж мэдэгдэж байна