Сайхан мэдээ: АНУ-д коронавирусийн эсрэг 94,5 хувийн үйлчилгээтэй вакцин гарлаа

Өнөрцэцэг
2020/11/16

АНУ-ын биотехнологийн лаборатори болох "Модерна"-гийн шинэ вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн эсрэг үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү вакцинийг арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хүмүүст хийхээр төлөвлөсөн ч нарийн судалгаа, шинжилгээний ажил дуусаагүй байгаа аж. Биотехнологийн үйлдвэрийн доктор Тал Закс хэлэхдээ "Энэ бол миний амьдралын, миний замналын хамгийн гайхалтай мөч. Цар тахлын эсрэг ийм өндөр нөлөө үзүүлж буй вакцинийг хөгжүүлсэн нь үнэхээр гайхалтай гэсэн байна.

Шинэ вакцины туршилтад 30 мянган хүн хамрагджээ. Эл вакцин дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг хоёр тунтай бөгөөд хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийн мэдээллийг эрдэмтэд шинжилж үзээд, 95 хувийн үр дүн үзүүллээ хэмээн дүгнэсэн байна.

Туршилтад хамрагдсан хүмүүсийн дунд цар тахлын халдвар авч, хүндээр өвчилсөн 11 хүн байсан нь бүгд ямар нэг гаж нөлөөгүйгээр бүрэн эдгэрчээ. Гэхдээ одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг эрдэмтэд хэлж мэдэхгүй байгаа юм. Өмнөх вакцинуудаас ялгаатай нь шинэ вакцин цар тахлын халдвар авах хамгийн их эрсдэлтэй буюу өндөр настай хүмүүст ч гэсэн сайнаар нөлөөлж байгаа аж. Мөн энэ талаар ч бүрэн мэдээлэл байхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна.

"Модерна"-гийн ажилтнуудын үзэж буйгаар эхний ээлжинд биеийн байдал маш хүнд байгаа өвчтөнүүдэд харин ирэх хавар гэхэд үлдсэн хүн амаа вакцинжуулах боломжтой аж. Мөн хүний биед үзүүлэх сөрөг нөлөө маш бага хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж:CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 59 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 1 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 16 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 16 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 17 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 17 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 18 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 18 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 18 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17