Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 11 настай хүүгээс коронавирус давтан шинжилгээгээр илэрлээ

Өнөрцэцэг
2020/11/16

Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн ЭМЯ-ны албан ёсны мэдээллээр коронавирусын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар батлав. Эдгээр батлагдсан тохиолдлуудаас

хоёр нь дотроос буюу тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн болон Энхсаран сувиллын ажилтнаас илэрсэн юм. 

 Харин нэг тохиолдол нь гаднаас  иргэдийн дундаас буюу Сэлэнгэ аймгаас илэрлээ. 

70 настай иргэн Ц-гийн коронавирус батлагдсан өдрөөс хойш Сэлэнгэ аймгийн Нэгдсэн  эмнэлэгт хөл хорио тогтоож, тэнд байгаа эмч ажилтнууд болоод өвчтнүүдээс бүрдсэн 300 гаруй хүнийг тусгаарласан. Тэдгээр иргэдэд өчигдөр шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрчээ. Түүнийг баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүлэхэд давтан шинжилгээгээр мөн л коронавирусаар халдварласан болох нь тогтоогджээ. 

Шинээр коронавирусын халдвар илэрсэн 11 настай Х нь тус аймгийн сургуулийн зургаадугаар ангийн сурагч бөгөөд ангийнх нь хүүхдүүд багш, эмч эмнэлгийн ажилнтнууд болоод ойрын хавьтлын ээж аав, эмээ, хоёр дүүгээс нь шинжилгээ авсан  хариу нь одоогийн байдлаар  гараагүй байна. 

Коронавирусын халдвараар халдварлагдсан 11 настай хүү нь бөөрний өвчтэй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт  2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрөөс хандаж хэвтэн эмчлүүсэн байна. 

Уг хүү нь Сэлэнгэ аймгийн анхны илэрсэн иргэн болох 70 настай  Ц-тэй хамааралгүй, хавьтлын гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас тус аймагт өөр голомт үүслээ гэж албаныхан дүгнэж байгаа аж. Гэхдээ хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 1 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 16 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 16 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 17 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 17 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 18 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 18 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 19 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? Өчигдөр
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 2026/10/17
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2026/10/17