ЗТХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Б.Артурын хамаарал бүхий төрийн бус байгууллага төсвөөс 236 сая төгрөг авчээ

О.Шүрэнцэцэг
2020/11/03

УИХ-ын тамгийн газар 2020 онд 161 төрийн бус байгууллагтай 2 тэрбум 727 сая төгрөгийн гэрээ хийснийг бид “Төсвийг мөшгөе” нэвтрүүлгээр онцолсон. Тэдний нэг буюу төсвөөс хамгийн их мөнгө авсан төрийн бус байгууллага бол Нийгмийн маркетингийн бодлого, судалгааны хүрээлэн. Тус төрийн бус байгууллага УИХ-ын тамгын газартай нийт 236 000 000 төгрөгийн гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ,

1 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 50 000 000 төгрөг,

2 дугаар сард 22 500 000,

3 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр 63 500 000,

5 дугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр 50 750 000,

7 дугаар сард хоёр удаагийн гүйлгээгээр 50 000 000 төгрөгийг тус тус авчээ.

8222894 регистерийн дугаартай Нийгмийн маркетингийн бодлого, судалгааны хүрээлэн төрийн бус байгууллага нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Банзрагчийн Золжаргал, гишүүнээр Батжаргалын Сүхбат бүртгэлтэй байна. Б.Золжаргал нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Артурын гэр бүлийн хүн юм. Төрийн өндөр дээд албан тушаал болоод танил талаа ашиглан их хэмжээний мөнгийг татвараас зайлсхийн төрийн бус байгууллагаар угааж буй үйлдэл үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 26 минутын өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 26 минутын өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 22 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23