МХЕГ: ОХУ-тай хиллэдэг боомтод өдөрт 1-2 жолооч халдвар тээж байна

О.Шүрэнцэцэг
2020/11/02

Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Батлагдсан 349 тохиолдол нь бүгд импортоор орж ирсэн. Тиймээс хил дээрх хяналтыг маш өндөр түвшинд хянаж байна. Сүүлийн үед ОХУ-ын нөхцөл  байдал маш хүнд байгаа учраас  тийр ачааны машины хяналтад өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 ачааны  тийр машины жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна. Өчигдрийн /2020.11.01/  мэдээгээр хоёр тийр  ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүрээнд тийр ачааны  хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэхгүйгээр Алтанбулаг боомт дээр сэлгэн ачилт хийх ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж байна.  Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхэд арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд Алтанбулаг боомт дээр тусгай бэлтгэсэн халдваргүйжүүлэлтийн талбай дээр сэлгэн ачилт хийгдэнэ.  Түүнчлэн хилийн боомтуудын эрсдлийн үнэлгээг хийхэд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо  боомтууд өндөр эрсдэлтэй гарсан учраас Цагааннуур, Боршоо  боомтуудын үйл ажиллагааг түр хязгаарласан” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 27 минутын өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 27 минутын өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 22 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23