ГХЯ: 30 гаруй Элчин сайдыг шинээр томилно

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, оронд нь шинээр томилох 10 гаруй Элчин сайдын асуудлыг хэлэлцэж байна. 

Мөн ирэх 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа аж.  Шинээр томилогдох ёстой нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана хэмээн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэллээ.

Тэрбээр өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн боловч Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээр нэрсийг татаж авсан. Тэгэхээр хуулиараа шинэ Элчин сайдын нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажил байгаа. Энэ онд хугацаа хэтэрсэн долоо, хугацаа дуусч байгаа 10 гаруй Элчин сайдын тохилгоог хэлэлцэнэ. Үндсэндээ бол 20 орчим Элчин сайдын томилгоог УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Ирэх онд буюу 2021 онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд бий. Тэгэхээр энэ оны төгсгөл болон ирэх оны эхний хагас жилдээ багтаад нийт 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Аль ч томилгоо өндөр босго, даваатай байдаггүй. Элчин сайдын томилгоо бол Гадаад харилцааны яамнаас эхлээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн олон шат даваатай. Энэ утгаараа Элчин сайдын томилгоо маш чухал байдаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 8 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31