ЦАГ АГААР: 11 сард ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

О.Шүрэнцэцэг
2020/11/02

Цаг уурын байгууллагаас ирэх арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.  

Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь- Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох бол, говь талын нутгаар буюу Өмнөговь, Дорногвийн ихэнх, Сүхбаатарын зарим сумдын нутгаар харьцангуй бага цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, агаарын температур өмнөх үеэсээ хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Зуны зугаа" тоглолтын үеэр бусдын биед мэсээр халдсан этгээдийг барьжээ 1 цагийн өмнө
ЦЕГ: 17 настай хүүхэд жолоо барьж яваад осол гаргаж, ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас баржээ 1 цагийн өмнө
Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана 1 цагийн өмнө
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 22 цагийн өмнө
Хүүхдийн баяраар дараах замуудыг түр хаана Өчигдөр
Тийболын УАШТ-д 21 аймаг 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна Өчигдөр
Энэ онд багтааж 60 цэцэрлэг, 85 сургууль ашиглалтад оруулна Өчигдөр
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
Алга болсон 800 вагоны учир: Хоорондоо түрээслээд олдог ашгийг Б.Дэлгэрсайхан таслан зогсоожээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
Их хурлан дарга Д.Амарбаясгалан хүүхэд багачуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Төрийн ордон Хүүхдийн өрөөтэй боллоо Өчигдөр
Хүүхдийн баяраар дараах замуудыг түр хаана 2025/05/30
Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 9 сард ашиглалтад оруулна 2025/05/30
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав 2025/05/30
Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс нийт 100 бодгаль тарвага нутагшууллаа 2025/05/30
ХӨСҮТ: Улаанбурхны халдвар авч нас барсан тохиолдол хоёр болсон 2025/05/30
Тэтгэврийн зээлийг хуучин жишигт оруулж хэвийн олгох талаар Монголбанкинд ханджээ 2025/05/30
Ой, хээрийн гал түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өсжээ 2025/05/30
Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл эцэсэн батлагдлаа 2025/05/30