Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг түр хаана

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ.

Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёрдахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой юм. Ялангуяа сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас халдвар илэрч байгаа нь байдлыг улам эрсдэлтэй болгож байна.

Одоогоор 30 жолоочоос халдвар илэрсэн бөгөөд өчигдөр өнгөрсөн шөнө гэхэд Цагааннуурын боомтоор орж ирсэн хоёр Орос жолооч халдвар авсан нь тогтоогджээ. Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Ковид-19 цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй. Тандалт, шинжилгээг байнга хийж байгаа гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 8 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31