Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын тавдугаар багийн малчин 41 настай М нь 10-р сарын 7-нд харамсалтайгаар амь насаа алдсан. Уг хэрэгт түүний нөхөр болох 50 настай Г-г саатуулан шалгаж байгаа юм. Талийгаач тухайн өдөр багийн төв дээрээ УИХ-ын гишүүний уулзалтад оролцсон бөгөөд тэнд хурал хийсэн төрийн түшээд архи тараасан гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хэргийн мөрөөр манай сайтын зүгээс тус сумыг зорин мэдээллийг шууд дамжуулан хүргэсэн байдаг. Баяндэлгэр сумын малчдын өгсөн мэдээллийн дагуу архи тараасан гэх УИХ-ын гишүүнээс өөрөөс нь тодруулахад няцаасан тайлбарыг өгч хаяагаа манан суулаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна