Хэнтий аймаг хариуцлагагүй ажилласан барилгын компаниудыг хар жагсаалт-д оруулахаар болов

О.Шүрэнцэцэг
2020/10/20

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хариуцлагагүй ажилласан барилгын компанийг хар жагсаалтад оруулна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд үүний дагуу "#Хөвсгөл_геологи" ХХК, "#Гранд_очир_констракшн" ХХК-ийг тендерт оролцох эрхийг хязгаарлах саналаа Сангийн сайдад хүргүүлээ.

Учир нь "Гранд очир констракшн" ХХК нь Дэлгэрхаан сумын спорт заалны барилгын тендерт шалгарч 2019.11.19-нд дуусган хүлээлгэн өгөх байсан боловч материал таталт хүн хүчний дутмагаас шалтгаалж ажил оройтож, хүйтний улиралд эхэлснээс үүдэн хөлдөлт үүсч, барилгын ажилд алдаа гарсан байна. Мөн дотор хананы өрөлтийн стандартыг зөрчсөн тул ажлыг зогсоож 2 удаа буулгаж, дахин цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм.

Харин "Хөвсгөл геологи" ХХК нь Хэрлэн сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дээврээс ус нэвчиж, ангиудын ариун цэврийн өрөөнүүдээс ус алдсан, аваарын хаалгануудад давхар хаалга хийгээгүй, гал тогооны салхивч сорохгүй, гадаах талбайн тохижилт хийгээгүй зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Энэ мэтчилэн төрийн ажлыг гацааж, иргэдийг хохироож байгаа барилгын компаниудад цаашид ч хариуцлага тооцох болно гэдгээ аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 5 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31