Ирэх сарын 1-нээс архивын лавлагааг дүүргээс олгодог болно

О.Шүрэнцэцэг
2020/10/20

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.  

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв (Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол)-өөс олгохоор болоод байна.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.  

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл: 

  1. Төрсний бүртгэлийн;
  2. Үрчилсний бүртгэлийн; 
  3. Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
  4. Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
  5. Гэрлэсний бүртгэлийн;
  6. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
  7. Гэрлэлт бүртгэлгүй тухай;
  8. Нас барсны бүртгэлийн;
  9. Төрөл садангийн;
  10. ХААТР-1 маягтын /2 төрөл/
  11. Цахим үнэмлэхийн;                             
  12. Байнга оршин суугаа хаягийн;
  13. Иргэний үнэмлэх аваагүй тухай;
  14. Зураг баталгаажуулалт;
  15. Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
  16. Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
  17. Регистрийн дугаарын;
  18. Регистрийн дугаар сольсон тухай;
  19. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
  20. Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл: 

  1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  2. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
  3. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
  4. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  5. Хуулийн этгээд татан буусан эсэх
  6. Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
  7. Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгинохайрхан дүүрэг 10 мянган мод тарьлаа 3 цагийн өмнө
Н.Учрал: Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй 3 цагийн өмнө
Дүүргийн шүүх насан хүрээгүй гэрч хохирогчийн тусгайлсан өрөөтэй боллоо 7 цагийн өмнө
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр -5 градус хүрч цочир хүйтэрнэ 7 цагийн өмнө
ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй 8 цагийн өмнө
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа 9 цагийн өмнө
Ахмад настан сувилуулах эрхийн бичгийн дээд хэмжээг 832 мянган төгрөгөөр тогтоолоо 9 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина 9 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 9 цагийн өмнө
Математикийн нээлттэй 1000 даалгаварт багш, эрдэмтдийн саналыг тусгана 9 цагийн өмнө
Лу.Гантөмөр: УИХ олонхоороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг авч үлдсэн ч АН Засгаас гарна 10 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ардчилсан намын найман сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгнө 10 цагийн өмнө
Ц.Туваан: Юугаар эхэллээ. Яагаад АН буруутан болов 10 цагийн өмнө
14-17 насны хүүхдүүд бүлэглэж хүний амь насанд халджээ 10 цагийн өмнө
Нийслэлийн серитэй дугаарын дуудлага худалдаа болно 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулжээ 11 цагийн өмнө
Хамтарсан Засгийн газар байх, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо 12 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 12 цагийн өмнө
ГИХ: БНХАУ-ын 31, БНСУ-ын 5 иргэнийг албадан гаргалаа 13 цагийн өмнө
ЗГ: Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө