Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ намын гишүүнчлэлээ сэргээлээ

О.Шүрэнцэцэг
2020/10/20

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо ялагдал хүлээснээр сүүлийн гурванудаагийн орон нутгийн сонгуульд дараалсан ялагдал хүлээгээд байгаа юм. Энэхүү олон удаагийн ялагдлын үндэс нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо эв нэгдэлгүй, гишүүдээ бүлэг, фракцид хувааж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадалгүйгээр эдгээр сонгуулиудад оролцож байсан явдал гэж тус дүүргийн МАН-ын хорооны жирийн гишүүд, дэмжигчид үзэж байгаа билээ.

Энэ зохисгүй байдлыг шүүмжлэн өнгөрсөн УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр намын гишүүнээсээ түдгэлзэн өрсөлдөж байсан хуульч Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр өөрийн намынхороо, үүр дээрМАН-ын гишүүнчлэлээ сэргээж, дүүргийн намын хорооныхоо шинэчлэлийн ажилд журмын нөхдийн хамт ханцуй шамлан орох болсноо мэдэгдлээ. Тэрээр өмнө нь МАН-ын Бага хурлын болон Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн байсан юм.

МАН-ын үүсгэн байгуулагчдын нэг Жанжин Д.Сүхбаатараар овголсон дүүргийн МАН-ын хороо цаашид нэгдсэн зохион байгуулалтад орж, анхан шатны байгууллага, гишүүдийнхээ санал бодлыг хүндэтгэн, идэвхи, оролцоог нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайбөгөөджирийн дэмжигч гишүүдийнхээ дэмжлэгийг авсан чадварлаг баг хамт олон дүүргийн намын хорооныөөрчлөлт, шинэчлэлийг хугацаа алдалгүй эхлүүлэх цаг болсныг тэрээр онцолж байгаа юм.

Харин Сүхбаатар дүүргийн МАН-ын 13 дугаар хорооны гишүүд дэмжигчид Д.Мөнх-Эрдэнийг намын гишүүнчлэлээ сэргээж байгаад нь баяртай байгаа бөгөөд дүүргийн намын хорооны шинэчлэлийг зоригтой эхлүүлж, нийслэлийн хоймор болсон дүүргийн хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт нь итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 минутын өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 35 минутын өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 20 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 22 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 23 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23