НИТХ-ын эмэгтэйчүүдийн өнгө


Монголчууд 2020 оны хоёр дахь сонгуулийнхаа ард гарч авлаа. Бидний улс төр дэх оролцоо, амбиц өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг орон нутгийн сонгууль улам томруун харуулав. Орон нутгийн сонгуулийг жалга, дов, баг, хороогоор төсөөлдөг урьдын бодол ул болж, шинэ цагийн сон­гууль ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг болсныг нотоллоо. Ямартай ч сайн муу, сайхан муугаа дуудалцсан сонгуулийн чимээ намдаагүй байна. Энэ удаагийн сонгуулиар НИТХ-ын 45 мандат дээр  найман эмэгтэй торойтол гарч ирэв. Тэднийг эмэгтэй хүний ухаанаар, эх хүний сэтгэлээр идэвх чармайлттай ажиллана гэсэн хүлээлт бий болоод байгаа юм.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс “Долоон гарагийн тэмдэглэл”, “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” номуудын зохиогч, лектор, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзул гэхэд дэвшсэн тойрогтоо 44.6 хувийн санал авснаар нэгээр гарч ирлээ. Уг тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Монгол Улсад өнөөдрийг хүртэл цор ганцхан удаа Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, түүнчлэн Э.Тамир, Б.Амараа нарын өрсөлдөгчдөөсөө хол тасархай ингэж сонгогдоно гэдэг эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй нэр дэвшигч нарын хувьд ч хүндхэн даваа. Түүнд ийнхүү баянзүрхчүүд цор ганц эмэгтэй төлөөллийг төрд илгээсэн нь энэ. Ингэж л Баянзүрхийн сонгогчид Ү.Оюунзулд илтгэл дэвслээ. 

Тэгвэл Баянгол дүүргийн сонгогчид Ардчилсан намаас нэр дэвшсэн, сэтгүүлч Д.Энхтуяад ямар ч эргэлзээгүйгээр 42.3 хувийн саналаар нийслэлийг тохинуулах, эрх баригчдад хяналт тавьж ажиллах хариуцлагатай итгэлийг хүлээлгэлээ. МАН-аас нэр дэвшсэн Б.Сэмжидмаа, Ч.Мэнд­баяр нарыг ардаа орхив. Тус дүүргээс сонгогдсон дараагийн нэг эмэгтэй бол Монгол Улсын баатар Дандарын зээ охин Г.Гангамөрөн. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн ард шил даран гарч ирэв. Хотын түгжрэл дунд машиндаа хоол, унд хийсэн хэмээн шүүмжлүүлж байсан ч тэр өөрийгөө таниулж чадсан нэгэн.

Нийслэлийн хамгийн олон хүн ам амьдардаг Сонгинохайрхан дүүргээс МАН-аас нэр дэвшигч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнх­цэцэг нар түүртэлгүй сонгогдсон. Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар НИТХ-д анх удаа сонгогдов. Түүний хувьд эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах ёстой хэмээн сүүлийн жилүүдэд идэвх чармайлттай ажиллаж ирсэн хэмээн үнэлэгддэг.

Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Л.Ариунтуяа НИТХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмж төлөөлөгчөөр сонгогдож чадсан юм. Өмнө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан.

НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон хоёр эмэгтэйн нэг нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа. Тэрбээр өөрөө НИТХ-д ялалт байгуулахаас гадна нийслэлийн хуралд намынхаа хоёр төлөөлөгчийн хамтаар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-д багаараа ялалт байгуулсан бахдам амжилт гаргаад байна.

Эх сурвалж: Өглөөний сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 1 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 23 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 23 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24