Л.Халтар: Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар судалгаа хийж байна

О.Шүрэнцэцэг
2020/10/16

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин түгжрэлийг бууруулах ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Түгжрэлийг бууруулах чиглэлээр 4-5 асуудалд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх. Машинаар явсан нь дээр үү, эргэлт хурдантай нийтийн тээврээр явах нь зөв үү гэдгийг иргэдэд мэдрүүлэх явдал. Хоёрдугаарт,  нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажил байна. Гуравдугаарт, авто зам, төмөр замыг ижил бус түвшинд огтлолцохоор хуульчилж байгаа. Дөрөвдүгээрт, сургуулийн автобусыг нэмэгдүүлнэ. Алсдаа их, дээд сургуулийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа.

Тэгш, сондгой өдрөөр дугаарын хязгаарлалт оруулах талаар их ярьж байна. Энэ бол хамгийн амар шийдэл боловч алсдаа түгжрэлийн түвшин өнөөдрийнхтэй адил түвшинд хүрэх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс нийслэлтэй хамтарч судалгаа хийж байна. Ойрын хугацаанд эдгээр асуудлыг Засгийн газарт танилцуулна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн дүн тавигдсан” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23