СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч айлын гэр дайрсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/16

2020 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байсан бол нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.10.13-ны 15:20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэйгийн амь нас хохирсон.
  • 2020.10.13-ны 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй, 31 настай, эрэгтэй нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2020.10.13-ны өдөр 02:32 цагийн орчим БЗД-ийн 12 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин захын хойд замд Toyota aqua маркийн автомашины жолооч Г нь  явган зорчигч 49 настай, эрэгтэйг мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.10.14-ний өдөр 14:45 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2-р баг /сумын төвд/  шороон замд Toyota lund Cruiser 200 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 47 настай, эрэгтэйг мөргөж амь насыг хохироосон.
  • 2020.10.15-ны 03:05 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сум 1-р багийн нутаг “Бэлийн өтөг” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/ шороон замд хувийн эзэмшлийн Hyundai Truck маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амь хохирсон.
  • 2020.10.16-ны 00:16 цагийн орчимд Дорнод аймаг: “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас монгол гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй, 6 настай, эрэгтэй нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй, 43 настай эмэгтэй нарын 2 хүний амь насыг хохироосон. 
  • 2020.10.16-ны 01:45 цагийн орчимд Увс аймаг: “Тариалан сум 1-р баг Тээлийн гүүр гэх газарт Nord Benz маркийн  автомашин онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй, зорчигч 56 настай, эрэгтэй нарын 2 хүний амь нас хохирчээ.

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 649 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Тээврийн цагдаагийн албанаас архи согтууруулах ундаан



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23