Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сонгогчид 20:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой юм. Тэгвэл 19:00 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ээлжит мэдээллээ өглөө. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 47.6 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд ирц 41.1 хувьтай байгаа бол орон нутгийн хэмжээнд 53 хувьтай байна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна