Засгийн газрын нөөц сангаас 1.9 тэрбум төгрөгийг өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд зориулна

О.Шүрэнцэцэг
2020/10/15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж, зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн.

Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Мөн “Ковид-19” цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах гурван тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болллоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23