Ч.Хүрэлбаатар: АНУ-ын Сангийн яам Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байна гэдгээ илэрхийлсэн

О.Шүрэнцэцэг
2020/10/14

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалт гарах эсэх удахгүй шийдэгдэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаст нийтэлсэн байсан. 

Тэрбээр "Монгол Улсын Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдвэрлэдэг ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг хуралдсан. Энэ нь манай Байнгын хороотой адил байгууллага юм.  Манай улсад ирж ажилласан үнэлгээний хэсэг тайлангаа танилцуулаад, ирж ажилласан үнэлгээний хэсгүүд Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналаа илэрхийлсэн.  Эхлээд АНУ-ын Сангийн яам Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байна гэдгээ хэлсэн. Үүний дараа Английн Сангийн яам мөн ийм санал илэрхийлсэн. Дараа нь БНХАУ-ын төв банк Монгол Улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа хэлсэн. Түүний дараа Евро Азийн мөнгө угаах, террозимийн эсрэг зөвлөл манай улсын Саарал жагсаалтаас гаргах саналтай байгаагаа хэлсэн.  Ингээд эдгээр саналыг эсэргүүцэх улс орох байгаа эсэхэд санал хураалт явуулсан. Нэг ч улс эсэргүүцээгүй. Онлайн хуралд 100 гаруй орон оролцсоноос бүгд 100 хувийн саналаар Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дэмжигдсэн.  Ингэснээр аравдугаар сарын 21-23-нд хуралдах нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ". гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23