Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

О.Шүрэнцэцэг
2020/10/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 сарын 10-ны өдөр, хавар цагт 5 сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтдаа мод тарьлаа. Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг л ойрхог талбай эзэлдэг. Үүнийг бид 8,6 хувьд хүргэх том зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрийг мод тарьж, хайрлаж хамгаалахыг уриалж байна”


Өнөөдрийн хувьд ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг харин ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламж болон ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаасан юм. Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод,бут,сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23