СЕХ: Сонгуулийн дүн мэдээг дэлгэцээр харуулах боломжгүй

О.Шүрэнцэцэг
2020/10/14

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр сонгуулийн санал хураах ажлын бэлтгэл, явцын талаарх мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

 Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 8100 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учир сонгуулийн дүн мэдээг дэлгэцээр харуулах боломжгүй. Хуульд заасны дагуу сум, аймаг, дүүрэг, Нийслэл нь сонгуулийн санал хураалтын дүнг олон нийтэд мэдээллэх зохицуулалттай гэдгийг СЕХ-оос мэдээллээ. Иймд иргэдийн хувьд СЕХ-ны цахим хаягт хандан орж сонгуулийн дүн мэдээг тухай бүрт нь авч болно гэдгийг мөн хэллээ. Өнөөдрийн хувьд саналын битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажил өглөө 09:00 цагаас эхлэн авч эхэлсэн. Үүний дүн мэдээг мөн олон нийтэд танилцуулах юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд орон нутагт 1,136,702, нийслэлд 1,004,256 иргэн санал өгнө. Иргэний бүртгэлийн хувьд шилжилт хөдөлгөөнийг эх нотлох баримт дээр үндэслэж хийдэг. Жил бүрийн 7, 8 дугаар саруудад шилжилт хөдөлгөөн их байдаг ч энэ жилийн хувьд өмнөх жилүүдийн сонгуулийн жилийн дундаж түвшинд байгаа энэ жилийн хувьд сонгогчийн шилжилт хөдөлгөөн байхгүй, иргэдийн сонгогч хөдөлгөөн байгаа гэдгийг СЕХ-оос хэллээ. Нэг хаяг дээр олон иргэн бүртгэлтэй гэсэн асуудал яригддаг энэ нь халамжийн төв, үл хөдлөх худалдан борлуулах мөн газар зохион байгуулалт зэрэг хэд хэдэн шалтгаантай холбоотой байдаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт амьдран сууж буй задгай айлуудыг 100 гэсэн тоотоор бүртгэсэн жишээг мөн хэлж болох юм гэж СЕХ-оос тайлбарлаж байна. Санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдалд эргэлзсэн асуудал дээр СЕХ туршилтын санал тоололтыг өчигдөр хийж олон нийтэд нээлттэй үзүүлсэн. Санал тоолох төхөөрөмжийг хакердах ямар ч боломжгүй. Учир нь анхны саналын хуудсыг уншаад цаасан хэлбэрээр хадгалж тэр дороо баримт болон үлддэг. Хакердсан ч саналын дүнд нөлөөлөх боломжгүй гэдгийг мөн хэллээ. Нэр дэвшигчдийг залилах, санал тоолох машинтай холбоотой хакердах асуудлаар 2 иргэнийг Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран шалгаж байгаа гэдэг мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23