Өнөөдрөөс гурав хоног согтууруулах ундаа худалдахгүй

О.Шүрэнцэцэг
2020/10/14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.

 Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.

 Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мандуул: Баянбүрдийн тойргоос долоон буудал хүртэл явган замыг тохижуулж мод тарина 1 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 1 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 2 цагийн өмнө
Монголыг төлөөлж ДАШТ-д 18 жүдоч барилдана 19 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж байна 19 цагийн өмнө
Айлчлалтай холбоотойгоор 25-28-нд зам хаана 19 цагийн өмнө
​Жүжигчин У.Уранчимэг​ Монгол хаан төслөөс гарч байгаагаа зарлалаа 19 цагийн өмнө
Дөрөвдүгээр эмнэлэг жолоочийн эрүүл мэндийн багц гаргажээ 22 цагийн өмнө
Өнөөдөр 128 бөх зодоглоно 23 цагийн өмнө
Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртлээ 23 цагийн өмнө
Улаанбаатар марафонд 30.000 орчим иргэн оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ Өчигдөр
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 2025/05/24
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 2025/05/24
Нийслэлд +25 градус дулаан 2025/05/24
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 2025/05/23
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 2025/05/23
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 2025/05/23