“Дарга нар нийлж шийдвэр гаргадаг жишгийг солих цаг ирсэн ”

О.Шүрэнцэцэг
2020/10/13

Модон эдлэл, буйдан, сийлбэр, даалин, дээл урладаг, монгол болон европ загварын гутал хувцас гээд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн хийдэг Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хорооны иргэд бизнесээ өргөжүүлэх арга зам эрэлхийлж байна. Төрөөс ямар ч дэмжлэг авч чаддаггүй, зээлд хамрагдах боломж олддоггүй, зээл авсан ч хүүгийн дарамт их, бараагаа хэрхэн борлуулахаа мэдэхгүй зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байгааг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хороо буюу НИТХ-ын 15-р тойрогт нэр дэвшигч, хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй уулзах үеэр онцолж байлаа. 

Ийм баялаг бүтээгчдэд зориулж борлуулалтын суваг нээх, хуулийн зөвлөгөө туслалцаа үнэгүй өгөх төв байгуулах зэргээр дэмжлэг үзүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлбэл дагаад ажлын байр нэмэгдэж, халамжаас хараат амьдардаг өрхүүдийн амьжиргаа нь сайжирч, цаашлаад улсын эдийн засагт эергээр нөлөөлөх боломжтойг нэр дэвшигч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ тайлбарласан юм.
Түүнчлэн хүүхдийн тоглоомын болон хөлбөмбөг, сагсны талбайг тойруулан хашаа барьж, нийтийн эзэмшлийн талбайг хувьчилсан, хаалгыг нь буруу харуулж барьсан гэх шалтгаанаар хоёр жилийн өмнө ашиглалтад орох ёстой байсан цэцэрлэгийн барилгын ажил царцсан байгаатай нэр дэвшигч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрийн биеэр танилцаж, судалсан байна.
Иргэдийн татварын мөнгөөр барьсан халуун усны төв ажилладаггүй, хүнгүй газарт гэрэлтүүлэг хийж, оршин суугч ихтэй гудамжуудаа харанхуй орхисон, намаг, шалбааг дунд амьдардаг иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа, ажилгүйдэл их учраас ахуйн архидалт их зэрэг маш олон бэрхшээл, хүндрэл Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хорооны иргэдэд тулгамдаж байгаа зэрэг асуудлыг судалж, гарц шийдлийг нь судалж байгаа өөр хүн байхгүй учраас Сүхбаатарчууд бие даан нэр дэвшиж буй Д.Мөнх-Эрдэнийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

Дарга нар нийлж шийдэл гаргадаг бус, иргэдтэйгээ хамтарч шийдвэр гаргадаг сайн жишиг тогтоох нь чухал гэдгийг Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ уулзалтынхаа үеэр онцолж байсан. Түүний байр суурийг Сүхбаатар дүүргийн оршин суугчид ч дэмжиж, өөрчлөх цаг болсон гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23