Сонгинохайрханчууд Э.Батшугарт итгэл хүлээлгэж байгаа таван шалтгаан

О.Шүрэнцэцэг
2020/10/13

2020 оны орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр болоход хоёр өдөр үлдээд байна. Энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42-р хороонд МАХН-аас эдийн засагч Э.Батшугар нэр дэвшин өрсөлдөж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчид түүнийг дэмжихээ илэрхийлсээр байгаа бөгөөд түүнд итгэл хүлээлгэх 5 шалтгааныг нэрлэснийг тоймлон хүргэе.

1. Шинэ, залуу боловсон хүчинд итгэл өгөхийг иргэд уриалж байна

Э.Батшугарын нэр дэвшсэн тойрог бол Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчим.  Олон жил яригдсан дахин төлөвлөлтөөс эхлээд гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хүлээлтийг үүсгэсэн олон асуудал тэнд байгаа. Баянхошуутай хамт төлөвлөгдөж байсан 100 айлаас эхлээд төвийн гэр хорооллууд хэдийнэ орон сууцны хороолол болчихсон. Харин Сонгинохайрхан дүүрэг энэ бүгдээс хоцорсон яваа нь үнэн. Үндсэндээ төрийн үйлчилгээ тэднээс хол байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай энэ дүүрэг ард иргэдийн амжиргаа, орлогын төвшин, ажлын байр, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц гээд бүх үзүүлэлтээр бусад дүүргээсээ хол хоцорчээ. Тиймээс өнгөрсөн жилүүдэд энэ байдлыг засаагүй, засахыг оролдоогүй хүмүүсийг дахин төлөөллөөр илгээх сонголт одоо хэрэггүй. Шинэ, залуу боловсон хүчинд итгэл өгөхийг иргэд уриалж байна.

2. Төсвийн зарцуулалтыг үр дүнтэй байлгаж, хянаж чадна 

Тэр бусад шиг уран сайхан ярьж чаддаггүй, зальжин зан гаргаж бүр чадахгүй. Харин ярих биш хийхийг илүүд үздэг. Тооцоо судалгаатай, тодорхой байх нь эдийн засагчдын мэргэжилтэй нь холбоотой. Э.Батшугар  АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгсөнгүүтээ тухайн том зах зээлд шилдгүүдийн нэгээр тооцогддог “Жи Пи Морган” банкинд амжилттай ажилласан туршлагатай. Монголдоо ирээд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаанд банкны цахим үйлчилгээ, ипотекийн хямд зээлийн тогтолцоо, төгрөгийн карт гээд өнөөдөр бидний хэрэглэж байгаа олон үйлчилгээг гадны туршлагаас нэвтрүүлж, санхүүгийн хэрэгслийг хялбар болгосон. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт анализ дүгнэлт хийх сонирхолтой. Тийм ч учраас мөрийн хөтөлбөр нь эдийн засгийн тооцоолол дээр суурилсан хэрэгжих бүрэн боломжтой шийдлүүдийг агуулсан. Төсвийг үр дүнтэй зарцуулахад эдийн засагч хүний ухаанаар хандана гэдэгт нь иргэд итгэж байна.

3.Тэр амлалт биш мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байна

Эдийн засагч Э.Батшугар амлалтын шинжтэй биш маш тодорхой зохицуулалт бүхий мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байна. Тухайлбал, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд МАХН-аас боловсруулсан урт хугацаанд зээлийн хүүгийн дарамтгүй, урьдчилгаа төлбөргүйгээр хэрэгжих “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон. Мөн энэ хөтөлбөрийн зарчмаар хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдэд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх, ингэснээр гэр хороололд хувийн сууцыг хөгжүүлэх, ус, бохир, дулааны дэд бүтцийг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай сангуудыг байгуулж, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр хангах, хүүхэд залуучуудад зориулсан цогцолбор төвүүдийг гэр хороололд барих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн тусгай бодлого хэрэгжүүлэх, гэр хорооллын гудамж, зам, зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ногоон эко дүүрэг болгох, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг бодит шийдлүүдийг нь иргэд, сонгогчид дэмжиж байна.

4.Иргэдэд хамгийн ойр ажиллах НИТХ-д хүчтэй сөрөг хүчин, ард түмний хяналт хэрэгтэй

Та бидний амьдарч, ажиллах орчин, нөхцөл ямар байхад чухал нөлөөтэй Орон нутгийн сонгуульд өнгөрсөн 30 жил нам дагасан сонголт хийснээс болж Сонгинохайрхан дүүргийн хөгжил урагш алхсангүй. Нэг нам төрд дангаараа эрх барихад төсөвт хяналт алдагддаг тул нийслэл, дүүргийн хэмжээнд бусад намууд хяналт тавьж, иргэдийн татварын мөнгийг зарцуулахад Орон нутгийн сонгууль маш чухал үүрэгтэй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, ялангуяа төвийн дүүрэг, захын дүүрэг гэж ялгалгүй тэгш хөгжүүлэх эдийн засгийн боломж нь байгаа ч эрх баригчид өнгөрсөн хугацаанд үүний төлөө ажиллаагүй, сэтгэл дутсан гэдгийг нэр дэвшигч Э.Батшугар хэлж байна. Тиймээс нутгийн удирдлагын байгууллагад хүчтэй сөрөг хүчин байж, хийж бүтээх сэтгэл зүрхтэй залуусыг дэмжих нь чухал гэдгийг иргэд, сонгогчид онцолж байгаа юм.

5. Тойргоо солиогүй дахин ирсэнд иргэд талархаж байна

Эдийн засагч Э.Батшугар өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө олон мянган сонгогчийн санал авч, тус дүүрэгт тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдэл, гарцыг нухацтай судалсан. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд ч тэрээр энэ тойргоо солиогүй. Сонгинохайрхан дүүргийн хөгжил, иргэдийн амьдралыг өөрчлөх, дээшлүүлэх мөрийн хөтөлбөрөө илүү нарийвчилсан тооцоо судалгаатайгаар дахин боловсруулж оролцож байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн иргэд түүнд итгэж байгаагаа илэрхийлсээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31