Дөнгөж төрсөн нярайг хоёр метрийн гүнд модон жорлонд хаясан байжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/08

Улаанбаатар хотод дөнгөж төрсөн хүүхдээ хоолны газрын ариун цэврийн өрөөний хогийн саванд хаясан хэрэг гарсан. Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  нүүрсний зам дагуух хээр байдаг жорлонд нярай хүүхдээ хаясан хэрэг дахин гарчээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Таван толгойгоос-Гашуун сухайт” чиглэлийн  нүүрс тээврийн зам дагуу  модон жорлонгууд  байдаг. 2020 оны есдүгээр сарын 25-нд хоёр метр орчмын гүнзгий  жорлонд дөнгөж төрсөн нярайг  подволконд боогоод хаясан хэрэг гарчээ. Нярай охиныг олж, цагдаа, эмнэлэгт хүргэж охины амийг аварсан  тээврийн жолооч Т.Золжаргалтай бид холбогдож мэдээлэл авлаа.

Т.ЗОЛЖАРГАЛ: ЖОРЛОНГООС ОЛСОН ОХИНОО ӨРГӨӨД АВЧИХМААР БАЙНА

Юуны өмнө баяр хүргэе. Маш буянтай ажил хийжээ, охины бие гайгүй гэнэ үү? Охин таныг олж авахад ямар байдалтай байсан бэ?

Баярлалаа. Би уг нь энэ талаар хэнд ч хэлээгүй юм, яаж мэдээлэл олж авсан юм бэ, охины асуудлаар хамаагүй яримааргүй байна. Гэхдээ нэгэнт залгасан учраас мэдээлэл өгье. 2020 оны есдүгээр сарын 25-нд 15 цаг орчмын үед тээвэрт явж байхдаа зам дагуу бие засахаар жорлон орсон. Тэр өдөр нэлээн салхитай байсан,  муур, шувуу шиг зүйл дуугарахаар нь очоод үзтэл ногоон эрээн подволконд боосон нярай хүүхэд эхэстэйгээ жорлонд уйлагнаж байсан. Би тэр дор нь гаргаж аваад ноосон цамцандаа боогоод автомашиныхаа кабинд хэвтүүлээд эмнэлэг, цагдаа дуудсан. 100 гаруй км-ын цаанаас цагдаа, эмнэлгийн хүмүүс цаг гаруйн дараа ирээд охиныг аваад явсан.

Охин тэр чигтээ бохир болсон байсан уу?

Жорлонд хаясан байсан юм чинь ямар л олиг байхав дээ. Би гаргаж аваад нүүрэн хэсгийг нь цэвэрлээд,  ноосон цамцандаа боосон.

Одоо охины бие гайгүй юу, танд мэдсэн зүйл байна уу?

Охиныг жорлонгоос гаргаж авсны  хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Тэр далимаараа эмнэлэгт байгаа охин дээр эргэж очсон юм. Намайг эмнэлэгт очиход охины ар гэрийнхэн ирчихсэн, ээжийнх нь бие тааруу байгаа бололтой байсан.

Та тээврийн жолоочоор хэдэн жил ажиллаж байна, хаанахын хүн бэ?

Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат. Манай гэр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт бий. Би тээврийн жолоочоор 10 гаруй жил ажиллаж байна. Манайх гурван хүү, хоёр охинтой,  таван хүүхэдтэй айл. Би нэг зүйлийг бодоод байгаа юм, хэрвээ тэр охины эцэг, эх ар гэр зөвшөөрдөг бол олсон охиноо өргөөд авчихмаар байгаа юм.

Бид энэ талаар ЦЕГ, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаас тодрууллаа. 

Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Өнөржаргал: есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүхэн жорлонд унаж, дутуу төрсөн нярайг манай аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилсэн. Одоогийн байдлаар охины биеийн байдал тогтвортой, ээжтэйгээ хамт энгийн тасагт эмчийн хяналтад хэвтэн эмчүүлж байна.  

Хүүхдээ жорлонд хаясан эмэгтэйг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас олж тогтоожээ.  

ЦЕГ:  Өнгөрсөн сарын 25-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нярай хүүхэд "нүхэн жорлонгоос оллоо" гэх дуудлага мэдээллийг нэгэн иргэн өгсөн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас нярайг авч эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Мөн нярайн ээж  24 настай "Э"  1, 7 кг охиноо нүхэн жорлонд хаясан байхыг олж тогтоосон.




0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 54 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 18 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 20 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 21 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 22 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр