Зариг: Д.Гэрэлийг АТГ-т шалгуулж, хүү Г.Аранзалын алтны уурхайн лицензийг цуцлуулна

О.Шүрэнцэцэг
2020/10/07

Зариг.мн сайт,  Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Генерал Д.Гэрэл нарын хагас жил орчмын  маргааныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх тасаллаа.

 Д.Гэрэл нь Зариг.мн сайтад долоон үйл баримтаар гомдож шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр Д.Гэрэлийн зүгээс  нэхэмжлэл гаргасан. Тэгвэл тус дүүргийн Иргэний  хэргийн шүүхээс зургаан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэг гомдлыг нь хангаж шийджээ. Тагнуулын дарга Д.Гэрэл нь төрсөн хүү Г.Аранзалын нэр дээр байдаг "Пенттерра"  ХХК-ийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдаагүй байна.  Мөн 2020 оны зургаадугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын уурхайд үзлэг хийгээд "Нарангийн голын эргээс 14 алхам орчмын" зайд байгааг үзлэгээрээ тогтоосон юм. Энэ нь "урт нэртэй" хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Тиймээс Зариг.мн сайтын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт тус алтны уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг хүргүүлж байна. 

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

 -ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэл 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Зариг.мн сайтад хандан, “Миний нэр төрд халдаж байна” гэх өргөдөл өгсөн. Бүтэн 10 сар хэрэгтэйгээ танилцаж, нэмэлт материал бүрдүүлэх, шүүхийн үзлэг хийлгэх, хэргийн материалтай танилцах гээд Д.Гэрэлтэй зууралдлаа. Зөвхөн хууль хяналтын байгууллагаар асуудал зогсоогүй. Д.Гэрэлийн шахалт дарамт, аливаа нөлөөлөл, янз бүрийн зүйл тулгарсан. Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө мэдээ бэлтгэдэггүй юм. Бид нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг. Байгаль орчны төлөө дуугарсан.

Д.Гэрэлийн хүү нь уурхайтай. Тэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ажилладаг. Тэр уурхайн ойр орчмын малчид долоон км-ын цаанаас усаа авч уудаг. Мал нь хавар хээл хаядаг. Бүрэн төл гаргадаг ч үхсэн төл байдаг гэж малчид гомдоллодог юм аа. Тиймээс бид байгаль орчин сүйдэж байгаа асуудалд байж болохгүй асуудал гэж үзээд асуудлыг дэвшүүлсэн. Иймээс бид бэлтгэсэн мэдээ сурвалжилгаа шүүх хүртэл нь явж хамгааллаа. Одоо хуулийн байгууллага ажиллах цаг болсон. Түүний хүүгийн уурхай бүх нийтийн шалгалт явагдаж байхад ганцаараа шалгуулаагүй. Тухайн уурхайд 21 настай залуу хүний амь эрсэдсэн байхад яагаад хариуцлага тооцогддоггүй юм бэ. Голоос 14 алхмын зайтай уурхай ажиллаж байна. Тиймээс энэ уурхайн холбогдох лицензийг хууль хяналтын байгууллага болоод ашигт малтмал, газрын тосны газрынхан анхааралдаа авч шалгана уу. гэлээ"



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 31 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 21 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 22 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр