Ажлын хэсгийн дүгнэлт: Уранаас хүн, мал хордоогүй

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Ураны хайгуул, туршилт хийж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ЗГ- аас ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Энд Уран цацраг идэвхит бодис ямар нэг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зүйл байхгүй. Зарим газарт цацраг идэвхи өндөр гарсан ч ил гарсан хэсгээс 100 м холдоход зүгээр болж бна. Усанд уран цацрагийн хэмжээ мөн зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Улаанбадрах сумынхан тайван байж болно гэж мэдэгдлээ. 

Мэргэжлийн хяналт: Малчдын 4-65 м ийн гүнтэй 16 худгийн 4 нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан. Улаанбдрах сумын Баруун баян булагт хүнд металл их гарсан учир удаан ашиглавал хүний биед хорт нөлөө үзүүлнэ. Цаашид хүн мал уух хэрэггүй. Булгийг хашаажуулах хэрэгтэй. 

ЭМЯ: Энэ сумын хүн амын дундах өвчлөл бусад сумынхтай адил байна. Судалгаанд ороолцогчдын 70 хувь ураны талаар бодит мэдлэг авахыг хүсч байна гэжээ. Уран хүний биед сөргөөр нөлөөлж байна гэх сэтгэцийн айдас хүмүүсийн дунд их байна.Мал эмнэлэг: 19 өрхийн 329 малаас дээж авсан. Малын эрүүл мэндэд ноцтой эмгэг үүсгэсэн зүйл байхгүй. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй.  2020 онд гажиг төл 2 гарсан нь шинжилж үзэхэд ургийн гажиг гэж тодорхойлсон. Малын төрөлхийн гажиг механик гэмтэл, цус ойртолт, химийн болон цацраг идэвхит бодисын хордлогоос болдог. Сайхандулаан суманд гарсан 8 хөлтэй ишигний ургийн гажгийн шалтгааныг уранаас болоогүй гэж дүгнэж байна гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголыг төлөөлж ДАШТ-д 18 жүдоч барилдана 15 цагийн өмнө
"Огцрох амархан" жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж байна 15 цагийн өмнө
Айлчлалтай холбоотойгоор 25-28-нд зам хаана 15 цагийн өмнө
​Жүжигчин У.Уранчимэг​ Монгол хаан төслөөс гарч байгаагаа зарлалаа 15 цагийн өмнө
Дөрөвдүгээр эмнэлэг жолоочийн эрүүл мэндийн багц гаргажээ 18 цагийн өмнө
Өнөөдөр 128 бөх зодоглоно 19 цагийн өмнө
Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртлээ 19 цагийн өмнө
Улаанбаатар марафонд 30.000 орчим иргэн оролцлоо 19 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ Өчигдөр
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан Өчигдөр
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 2025/05/23
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 2025/05/23
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 2025/05/23
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 2025/05/23
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 2025/05/23
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 2025/05/23