Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал амжилттай болж өндөрлөлөө

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө.

Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцсон юм. Тэрээр “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн. Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон” гэдгийг онцоллоо.

Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт,  тогтоол, дүрэм, журмын төслүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцсон 300-аад төлөөлөгчид санал шүүмжлэлээ солилцож, улмаар холбооны үйл ажиллагааны болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж батлав.

Их хурлаа хийж холбооны дүрэм журмаа баталснаар өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөл илүү сайжирч үүрэг, хариуцлага нь тодорхой болохыг өмгөөлөгчид хэлж байлаа.

Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан. Ингээд хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг цахимаар явуулахад Б.Оюу-Эрдэнэ олонхийн саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь энэ удаагийн ээлжит Их Хурлыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд амжилттай зохион байгуулж, ялангуяа төлөөлөгчдийг бүртгэх болон санал өгөх, санал хураалтын дүн гаргах үйл ажиллагааг анх удаа цахимаар явуулсан нь ихээхэн онцлогтой байв. Ингэснээр Их Хурлын санал хураалтын үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай, боловсронгуй болж чадлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 14 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр