​ Генерал Д.Гэрэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргааныг таслах шүүх хурал маргааш болно

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Генерал Д.Гэрэлийн төрсөн хүү Г.Аранзалын  “Пентеттера”  ХХК  нь  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос 27 алхам зайтай алт олборлох үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн ажилтан нь уурхайн ухашруу орж техниктэйгээ живж нас барсан дээр нь байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нэвтрүүлэг бэлтгэсэн. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нь миний хүүгийн компани мөн гэхдээ энэ талаар мэдээлж байгаа нь миний нэр төр, алдар хүндэд халдаж байна гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн зун гаргасан юм. Шүүх хурал гурван удаа товлогдсон бөгөөд энэ хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зүгээс Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа Генералын хүүгийн уурхайд үзлэг хийхийг хүссэн, энэ дагуу шүүх газар дээр нь үзлэг хийсэн байгаа.  Хамгийн сүүлийн шүүх хуралд Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ар гэрийн гачигдал гарснаар шүүх хурал хойшлогдсон юм. Тэгвэл Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар сэтгүүлч   Н.Өнөрцэцэгийн дуудагдсан шүүх хурал маргааш буюу 2020 оны аравдугаар сарын зургаанд 13:00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд товлогдлоо.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр