СУРВАЛЖИЛГА: Хүүгээ доош нь харуулаад хогийн саванд хаяж, дээрээс нь кофены шаар асгасан байжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/03

10-р сарын хоёрны өдөр "Сиркл К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсан эмэгтэй нярай хүүхдээ хогийн саванд орхисон  хэрэг гарсан юм.

Тухайн  хүүхдийн ээж болох 21 настай иргэнийг, ЧД-ийн цагдаагийн хэлтсээс  олж тогтоон мэдүүлэг авчээ. Хүүхдээ тэжээх боломжгүй, оюутан учраас хаяхаар шийдсэн гэж мэдүүлжээ. 


Одоогийн байдлаар хүү нь   "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Анх эмнэлэгт хүргэгдэн ирснээс биеийн байдал дээрдсэн, гэхдээ амьсгалын дутагдалд орсон хэвээрээ байгаа гэж ЭХЭМҮТ-ийн жижүүр эмч Т.Сайнжаргал мэдээлэв. 


Эмчлүүлж буй няхай хүүгийн ар гэрээс хэн ч ирээгүй бөгөөд  ээж нь очиж эргээгүй байна. Хүүхэд яг хэдэн сартай вэ гэдгийг мэдэх боломжгүй гэж эмч хэлж байна.  Нярай 1 кг 100 гр жинтэй, 37 см-тэй хүү гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас бидэнд өгсөн юм. 

"Сиркл К" дэлгүүрээр үйлчлүүлсэн таван эмэгтэй ариун цэврийн өрөөнд чинь юм дуугараад байна гэж ажилтнуудад анх  мэдэгджээ. Энэ дагуу тус дэлгүүрийн худалдааны төлөөлөгч А.Ганзориг ариун цэврийн өрөөнд хүүхэд байхыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Хүүг анх харахад доошоо харсан байдалтай, бие нь тэр чигтээ кофены шаар болсон уйлж байсан аж. Тус дэлгүүрийн ажилтан А.Ганзориг нь кофены шаар болсон хүүгийн хамар, амыг нь цэвэрлэж амьсгалуулсан байна. 


Хүүхдээ хаясан ээж эрүүгийн ялтай. Эрүүгийн хуулийн 16,3 -р зүйлд зааснаар хүүхдийн хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэсэн тохиолдолд нэгээс таван жилийн хорих ялтай. Хүүхэд хаяснаас амиа алдвал 5-10 жилийн хорих ялтай аж. 



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр