100 тэрбум ам.долларын “үнэлгээ”-тэй Ерөнхийлөгчийн санаачилга


Ерөнхийлөгч Х.Баттулга дотоодын аж ахуйн нэгжүүдэд хандан нэгэн уриалга гаргав. МҮХАҮТ-ын 60
жилийн ойн хүрээнд баялаг бүтээгчдэд Төрийн дээд одон, медаль гардуулах үеэр. Тэрбээр
“Монголчуудыг, Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, тогтуун хангалуун улс болгох галт тэрэгний
зүтгүүр нь өөр хэн ч биш үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та нар юм шүү. Тиймээс эдийн засгаа 100
тэрбум ам.долларт хүргэхийн төлөө төр, хувийн хэвшил харилцан ашигтайгаар хамтран ажиллах
хэрэгтэй” гэжээ. Ерөнхийлөгчийг баялаг бүтээгчдэд хандан ийн хэлэхээс нэг хоногийн өмнө
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах
үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байсан юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гурван асуудлын талаар байр сууриа илэрхийлсний нэг нь Төв
банкны зүгээс үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих тухай байв. Ингэхдээ “Зээлийн хүүг бууруулах нь
Монголбанкны онцгой анхаарах асуудал мөн. Энэ талаар УИХ-аас авч буй арга хэмжээг захиргааны
аргаар хүү бууруулна гэж байхгүй гэх юм уу, хүү ерөөсөө буурахгүй юм байна, худал амлалтаар хуурч
байна зэргээр нийгэмд буруу ойлголт төрүүлэх оролдлого гарч байна. Зээлийн хүүг бууруулж болно.
Эхний ээлжинд нэг хувиар буурсан. Цаашдаа ойрын дөрвөн жилд дор хаяж дөрвөн хувь буурна.
Зээлийн хүүг бууруулж чадсан гадна, дотнын туршлагыг сайн судлах хэрэгтэй. Тухайлбал, Японы Төв
банк дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болтол нь үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмждэг юм
байна. Ялангуяа, экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг мөнгө, зээл, татварын бодлогоор л дэмжих
ёстой. Үйлдвэрлэлийг дэмжиж байж л улс орон хөгжинө. Энэ арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлмээр
байна” гэсэн саналыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд дайсан юм. Үүнээс нэг хоногийн
дараа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулах үеэрээ төр,
хувийн хэвшлийн оролцоотойгоор эдийн засгаа 100 тэрбум ам.долларт хүргэх тухай ярьсан хэрэг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий
болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш
байв. Харин санхүүгийн хүндрэл, тэр дундаа “Ковид-19”-ийн цар тахлаас үүдсэн эдийн засгийн
агшилтыг буцаан тэлэх,энэ байдлаас түргэн хугацаанд гарах боломж, гарц гаргалгаа нь төр, хувийн
хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий
сайдын түвшинд хүлээн зөвшөөрч, бодлогоор дэмжихээ илэрхийлсэн нь энэ байв. Гол нь яаж? Монгол
Улс бусдын жишгээр хувийн өмч, хувийн бизнесийг хуульчлан хамгаалах болсон нь 1990 оны
Ардчилсан хувьсгалын хамгийн том үр дүн, үнэт зүйл гэдгийг онцлох хүн олон. Нэгээс нөгөөд буюузах
зээлийн нийгэмд шилжсэн тэрхүү хүнд жилүүдэд хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчид эдийн засгийг
нуруун дээрээ авч явснаар Монгол Улс өөрчлөгдөн шинэчлэгдсэн гэдэг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 20 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24