Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээнэ


Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Оюун-Эрдэнэ цахим шилжилтийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн “и-Монголиа”-г аравдугаар сарын дундуур нээх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Оноос өмнө “и-Монголиа” гэсэн нэг цонх руу төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ. Нэг стандарт руу орно. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд тус тусдаа шилжилт хийж, өөр өөр компаниар технолгио шийдүүлж байсан бол одоо нэг стандартаар тохируулга хийж, хооронд нь угсарна. Үүнийгээ огтлолцох зам гэж нэрлэнэ. Ийм байдлаар төрийг нэгтгэнэ.

Цахим гарын үсэгтэй болно. Үүнийг амжилттай хийж чадвал монгол хүн бүр өөрийн домэйн хаягтай болж, төрийн мэдээллийг түүгээрээ дамжуулан авдаг болно.

Ингэснээр маш их хүнд суртал, цагийг хэмнэнэ. Энэ ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт эхэлнэ. Аравдугаар сарын дундуур “и-Монголио” цонхны нээлтийг хийнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Эстони улсын шинжээчид ирээд үнэлгээ хийгээд явсан. Энэ шилжилт рүү ороход Монгол Улс технологиос илүүтэй улс төрийн манлайлал хийх хэрэгтэй гэсэн. Учир нь технологийн шийдлээс илүү дарга нарын эрх мэдлийг байхгүй болгох ажил шаардлагатай тул нэлээд том хэмжээний манлайлал ойлголцол хэрэгтэй.

Хоёрдугаарт, энэ хурдаараа Монгол Улс цахим шилжилт хийхэд 7-8 жил орох нь. Тиймээс бид эхний дөрвөн жилд 70 орчим хувийг нь хийх боломжтой гэж харж байна” гэв.

Цахим шилжилт хийх хүрээнд Засгийн газраас УИХ-ын гишүүн Н.Учрал: Хувь хүний нууцын тухай, өгөгдөл хамгааллын хууль, төрийн цахим харилцааны хууль зэрэг 4-5 томоохон хууль боловсруулж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 21 минутын өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 43 минутын өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 4 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2026/08/04
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2026/08/04