Прокурор: Тагнуулын хурандаа нар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэргийг хааж байна


Зариг.мн сайт 2020.03.29-ний өдөр “ТЕГ-ын хурандаа нар архидан согтуурч иргэний биед халдсан” баримтыг мэдээллэсэн. Энэ асуудлын хүрээнд холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгах ажлыг хэрэгжүүлэн иргэн “Г”-ийн биед гэмтэл учруулсан асуудал дээр цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байсан бол ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн алдаа гаргасан ТЕГ-ын хэлтсийн дарга Д.Даваанямыг албанаас нь халж арга хэмжээ авсан талаар нь манай сайт мөн мэдээлж байсан.

 Тэгвэл  Прокурорын байгууллагаас  "Тагнуулын хурандаа нар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй" гэж үзэн уг хэргийг хаасан байна. 

Д.Даваанямыг шалгаж байсан ажлыг Нийслэлийн прокурорын байгууллагаас зогсоож хэргийг хаасан болохыг түүний өмгөөлөгчид албан ёсоор албан бичгээр мэдэгдсэн байна. 

Бичлэгт гарч буй цагдаагийн Хурандаа Б.Даваанямын өмгөөлөгч Олон нийтийн сүлжээгээр цацагдсан зодооны бичлэг нь хавтаст хэрэгт тусгагдаагүй, цахим сүлжээнд байгаа бичлэг нь бодит эсэх нь эргэлзээтэй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэсэн үндэслэлийг гаргажээ. Түүнийг төрийн албан хаагч учраас нэр хүндийг нь гутаах, нийтийн өмнө харлуулсан гэх мэт үндэслэлийг гарган тависныг прокуророоос ханган шийдвэрлэжээ. 

Түүгээр зогсохгүй  Д.Даваанямыг эргүүлэн ажилд нь авахыг хүртэл даалгажээ. Хууль ёсыг тогтооход хяналт тавих үүрэг бүхий прокурорын байгууллага Цагдаагийн хурандаа бусдын биед халдсан баримтыг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн ийнхүү үзжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 17 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 17 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24