"Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг уржигдар цагдан хорьжээ. Шүүхийн захирамжид дурдсанаар түүнд авсан таслан сэргийлэх, цагдан хорих хугацаа нэг сар үргэлжлэх юм байна. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан удаатай. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр АНУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн юм. Прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татжээ. АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь зээлсэн мөнгөнийхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж. “Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэхдээ зээл авсныхаа дараа төрсөн ахынхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн гэнэ. Үүний дараа ураг төрлийн холбоотой Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хувьцаагаа бусдад шилжүүлсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх аж. Тиймээс УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн холбогдох байгууллагад хандаж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргасан юм байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 16 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 16 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24