“Хариуцлага”-ын даллагатай Л.Халтар


Одоогоос хоёр жилийн өмнө, 2018 оны наймдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байв.  Үүнээс өмнө сайд Ж.Бат-Эрдэнэ чөлөөлөгдөх өргөдлөө биччихсэн байдаг. Чөлөөлсөн үү, чөлөөлөгдсөн үү гэдэг асуудал яригдсан. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэл хийхдээ сайд нарыг чөлөөлсөн хоёр шалтгааныг тайлбарласан. Нэг нь ЗТХЯ-ны Газрын дарга яамныхаа байранд амиа алдсан хэрэг, нөгөөх нь Дорноговь аймгийн Айраг суманд 2018 оны наймдугаар сарын 9-нд галт тэрэг осолдсон явдал гэж байсан юм. Ерөнхий сайд “...Дорноговь аймгийн Айраг сумын “Айраг” өртөөнд 300 метрийн орчим газарт байгалийн онц үзэгдэлт ус үерийн аюул болж, төмөр замын суурь бүтэц эвдэрсэний улмаас Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явж байсан нэг зүтгүүр, тээшний хоёр вагон, зорчигчдын гурван вагон замаас гарч  осол гарлаа. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч явж байсан. Галт тэргэнд явсан хүмүүсийн биеийн байдлыг холбогдох албаны хүмүүс хяналтдаа авч, аймаг орон нутгийн эмнэлэг, Онцгой байдлын алба ажиллаж, 88 хүнд эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн. Хоёр хүний биеийн байдал хүнд байна гэсэн мэдээлэл ирсэн. Сэргээн босгох үйл ажиллагаа явагдаж байна. УБТЗ-ын Сэргээн босгох анги, ОХУ-ын төмөр замын Сэргээн засварлах техникийн баг хүрэлцэн ирж,  үерийн улмаас бий болсон гамшгийг сэргээн босгож төмөр замын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна. Бидэнд ийм хүнд эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ харамсч байна. Үүнтэй холбогдуулж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна” гэсэн. Ингэж галт тэрэгний ослын хариуцлагыг тухайн үеийн ЗТХ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар үүрсэн байдаг. Харин УБТЗ-ын удирдлагуудаас хариуцлага тооцуулсан хүн дуулдаагүй юм. Тэр байтугай чөлөөлөгдсөн гурван даргын нэг болох ЗТХ-ийн дэд сайдын суудалд 2018 оны наймдугааар сарын 15-нд галт тэрэгний ослын үеэр УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарыг томилчихов. Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга шүү дээ. Томилгоонд эргэлзсэн төмөр замын мэргэжлийн хүмүүс, зарим хэвлэл шуугисхийгээд өнгөрсөн.  Уг нь Л.Халтарын хувьд яахын аргагүй төмөр замын хүн л дээ. Сая сайд болоход нь зарим хүн “...Төмөр замд цэвэрлэгчээс нь сайд хүртэл явлаа” гээд л бичиж гарсан. Үнэн. 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженерээр төгсөөд 1983-1985 онд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан /ачигч/, 1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш, 1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, 2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017-2018 онд УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2018-2020 онд ЗТХ-ийн дэд сайд, 2020 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж эхэллээ.  Насаараа төмөр зам дагасан хүний хувьд Л.Халтар сайд хөрөнгө санхүүгийн хувьд хараат бус болжээ. Жилд өөрөө 200 сая төгрөгийн, гэр бүл нь 22 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц нэг, нийтийн орон сууц гурав, зуслангийн байшин нэгтэй. Нийт үнэлгээ нь 853 сая төгрөг болдог. 10 сая төгрөгөөр үнэлэгддэг дунд гарын жийп автомашинтай. 22 сая төгрөгийн үнэтэй эзэмших эрхтэй нэг га, бас өмчилсөн тодорхойгүй хэмжээ бүхий газартай. 135 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Мөн хадгаламждаа 194 сая төгрөгтэй. Бусдаас 316 сая төгрөгийн авлагатай.  Гурван компанийн хувьцаа эзэмшдэг. “Аргалант-Атар” ХХК-ийг М.Батбилэгийн хамт эзэмшдэг. Гадаад худалдаа, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг 2008 онд байгуулжээ.  Мөн “Монгол чихэр корпораци” ХХК-ийг Б.Баттөр, Х.Эрдэнэ, М.Батбилэг, И.Шатархүү нарын хамт 2012 онд байгуулсан. Тус компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн “Ти Эф Ти трейд” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Улс төрийн хувьд Л.Халтар сайд МАН дахь Сү.Батболдын фракцид харьяалагддаг байв. Байв гэсний учир нь олон жил үгийг нь сонсож, заасан чиг шугамаар нь явсан Сү.Батболдоосоо өрх тусгаарласан гэх мэдээлэл дэд сайд болсноос нь хойш улс төрийн хүрээнд дуулдаж эхэлсэн. Улмаар сайдаар томилогдоход нь тэр “шуум”-ыг батлагдлаа гэсэн. Тэгэхээр хэний хүн гэгдэх болсон нь тодорхой болж байгаа юм.  Ерөнхийлөгч Х.Баттулга 31 дэх Ерөнхий сайдын танхимын сайд нарыг дөнгөж томилогдсоны дараа хүлээн авч уулзсан. Зарим сайдыг “хяргаж” өгсөн. Харин “...ЗТХ-ийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай” гээд Төмөр замын бодлого, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын талаар ёс болгож хэдэн үг сольсон нь Л.Халтар сайдад муугүй гэдэг нь илэрхий байв шүү.  Ер нь бол Л.Халтар нэг насаараа төмөр замд ажилласны хувьд УБТЗ ХНН-ийн даргад сүүлийн жилүүдэд байнга л яригдаж байлаа. “...УБТЗ-ын дарга болох нь Л.Халтарын мөрөөдөл” гэж түүнийг дэд сайдаар томилогдоод байхад ч УИХ-ын нэгэн гишүүн шууд хэлчихэж байсан. Угаасаа төмөр замынханд тийм амбийц байдаг. Худалгүй үг биз. Гэсэн ч тэр одоо сайд боллоо. УБТЗ ХНН-ийн даргаас том албан тушаалд очлоо. Галт тэрэг осолдож толгой яамных нь гурван удирдлага тэр чигээрээ халагдаж байхад УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарт харин өөр “хариуцлага” тохсон. Дэд сайд болгож, хоёр жилийн дараа “жинхэнэ” сайд болгоодохов. Тэгэхээр ажилдаа хайнга хандсаны хариуцлага тохоогдолгүй, албан тушаалын “хариуцлага”-ын даллагатай явсаар өнөөдрийг хүрч буй Л.Халтар сайдад сануулахад зам тээврийн салбар гэдэг дан ганц төмөр зам биш юм. Автозам, авто тээвэр, агаарын тээврийн бодлого нь гацаж, хяналт нь сулраад, хөгжих үү эс хөгжих үү гэсэн салаа замын үзүүрт зогсож байна. МИАТ-тэй, иргэний агаарын хувийн компаниудтай танилц, “импорт”-ын компаниудыг ч үз. Эвдээд бариагүй Дарханы зам, бариад эвдэрсэн том гүүрүүдийг хар. АТГ ч номонд нь оруулж чадахгүй байгаа АТҮТ-ийн олгодог С зөвшөөрлийг боловсронгуй болго. Энэ мэт ийм олон ажил Л.Халтар сайдыг хүлээж байна. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 2 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 2025/07/04
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 2025/07/04
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 2025/07/04
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03