АТГ-аас Улсын онцгой комиссын гишүүдийг шалгаж эхэлжээ


АТГ-аас Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна. Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчидтэй холбоо, хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 9 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 9 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 15 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24