Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

15 цагийн өмнө

Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулиар Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг ХУД-ийн ЭХАШШ хэлэлцэж, шийдвэр гаргасан. 

Ш.СМөнгөншагай нь өөртөө болон бусдад хээл хахууль өгсөн нь шүүхээр тогтоогдсон. Г.Алтан-Очир нь хийх ёсгүй зүйлээ хийснийхээ төлөө бусдаас хахууль авсан. Халиунбаяр нь бусдад хээл хахууль өгсөн гэм буруутай. Уранчимэг хээх хахууль өгсөн гэм буутайд тооцож, шүүх 2-5 жилийн хорих ялаар шийтгэсэн. 

МУ-ын Дээд шүүхийн хоёр шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж, хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй учир цагаатгасан. 

Мөн Цэндсүрэн, Амгаланбаяр нарыг албан тушаалтны нэр барьж гэмт хэрэг үйлдсэн, хахууль өгөхөд зуучилсан  хэргээр шалгаж, тогтоосон. хэрэгт эд мөрийн баримтаар нэг сая 425 мянган долларыг хураасан. Түүнийг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон. 

Хэрэг шалгах явцад шүүгдэгч Өнөрцэцэгийн бие муудсан учир эмнэлэгт хэвтүүлсэн. Тиймээс Өнөрцэцэг, Сайханцэцэг нарын хэргийг тусгаарласан. Тэдний хэргийг дахин хэлэлцэж болно. 

Нийгмийн сүлжээнд тарсан бичлэг бол 2008.09.10-ны өдөр Ш.Мөнгөншагайгийн хөлсөлж байсан байранд болсон үйл явдал. Нэг сая 200 мянган долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгаа бичлэг. Энэ бичлэг нь шүүхийн нотлох баримтад ороогүй, хэлэлцэгдээгүй бичлэг. Энэ бичлэг шүүхэд хэлэлцэгдээгүй гэсэн үг. 

Цолмонбаяр, Халиунбаяр шүүгч нарт ял оноосон. Шүүх хуульд заасан ялыг оногдуулсан. Улсын яллагч шүүх хуралд ялын санал ирүүлсэн. тэд 2-4 жилийн ял санал болгосон. Шүүх тухайн саналыг хэлэлцэн шийдвэр гаргасан. 

Цолмонбаатараас 60 сая, Алтан-Очироос 50 сая, Уранчимэгээс 35 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэн, гаргуулахаар болсон. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 8 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 8 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 14 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24