Зариг.мн сайт Генерал Д.Гэрэлийг гүтгээгүй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, хэргийг хаажээ

Өнөрцэцэг
2020/05/21

Тагнуулын ерөнхий газрын дарга генерал Д.Гэрэл нь Зариг.мн сайтыг шүүхэд болоод цагдаагийн байгууллагад шалгуулахаар хоёр өөр утгатай  гомдол гаргасан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Д.Гэрэлийн хүүгийн алтны уурхайд үзлэг хийхээр шийдвэрлэсэн аж. 

Харин хоёр дахь гомдол болох  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст зариг.мн сайтын 2020 оны дөрөвдүгээр сарын 18-нд   нийтэлсэн  " Баримт: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэр Богд ууланд том газартай"   гэсэн мэдээлэлд нэр төрд халдлаа гэж Генералын зүгээс гомдож  эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан юм.  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н шалгаад зариг.мн сайт Д.Гэрэлийн нэр төрд халдаагүй, өөрөөр хэлбэл нийтэлсэн баримт үнэн болохыг тогтоож Д.Гэрэлийн өргөдлийг хэрэгсэхгүй болгож хаажээ. 

Мэдээллийг эргэн сануулж нийтэлж байна. 

 


Кёкүшүюзан Д.Батбаярын 32 сая ам.доллараар лиценз зарсан тухай бичлэгийн араас зариг.мн сайт хоёр дахь мэдээллийг боловсруулж уншигч та бүхэнд хүргэж байна.

Уг бичлэгт   Монгол улсын заан  Ч.Батзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар тусгай хамгаалалттай Богд ууланд  газар эзэмшдэг, түүнийгээ  зарах тухай яриа өрнөдөг юм. 

 Тэгвэл бид уг бичлэгт дурдагдсан газрын араас эрэн сурвалжлав.  Бичлэгт дурдагдсан тухайн  яриа үнэн болохыг ч олж мэдлээ. Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд  Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн эхнэрийнх нь компани болох “Ойрад импекс”  1,79 га газар эзэмшдэг. Генералын эхнэрийг Эрдэнийн Даваасүрэн гэдэг.  Тус компани дархан цаазат ууланд 40 287 м.кв газар эзэмших хүсэлтэй байгаа гэдгээ  өнгөрсөн жил БОАЖ-ын яаманд албан бичгээр илэрхийлжээ.   Энэ хүсэлтийг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч  2004 онд олгосон  0,5 га газрыг  томруулж шийдэж өгчээ.    

Сарын өмнө генерал Д.Гэрэлд ийнхүү Богдууланд байгаа газрыг томруулаад 1,79 га газар болгох гарын үсгийн Н.Цэрэнбат сайд зуржээ. Тус газрыг эзэмшдэг "Ойрад импекс" ХХК-ийг Л.Гэрэл хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдсан байна. 

Тагнуулын дарга Д.Гэрэлийн төрсөн хүүгийн нэр дээр алтны уурхай ажилладаг гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл төрийн тусгай хамгаалалттай газар эхнэрийнхээ нэрээр газар эзэмшдэг гэдгийг олж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 15 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 15 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 15 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 15 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 17 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 18 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02