Г.Занданшатар: Арьс шир, ноос ноолуураасаа 10 тэрбумын орлого олж, 200.000 ажлын байр бий болгох боломжтой


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар (2020.05.13) “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталлаа.

Өнөөгийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авилигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Хүн амын ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь болж, Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 240 хувьтай тэнцэж, зөвхөн гадаад өрийн хүүгийн төлбөрт жилд 1 их наяд төгрөг төлж, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрсэн байна. Тиймээс өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаа зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан эдийн засгийг төлөвшүүлж, эдийн засгийн хөгжлийн үр дүнд бий болгосон баялгийг иргэндээ хүртээж, нийгмийн хөгжлийг дархлах эрхэм зорилго энэхүү “Алсын хараа-2050” үзэл баримтлалд багтсан юм.

Хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн 3 үе шаттай хэрэгжих юм.

Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч орны нэг болох зорилготой “Алсын хараа-2050”-ыг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт хийсэн НҮБ-ын шинжээчид Монгол Улсад салбар хоорондын бодлогын уялдаа холбоо, залгамж чанар сул, урт хугацаанд тогтвортой, тасралтгүй хэрэгжих бодлого муу байна. Гол давуу тал болох учиртай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгааг эн түрүүнд засах шаардлагатай гэж тэмдэглэсэн байдаг. Өнгөрсөн 30 жилд бид хөдөө аж ахуйн болон түүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэлийг үндсэндээ зогсоосон. Худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог байхгүй болгосон. Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтлын нэг шалтгаан энэ. Тиймээс бидний нэн тэргүүний зорилт бол хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийг хүү багатай, урт хугацаатай зээлээр дэмжиж, арьс шир, ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргавал экспортын орлого 10 тэрбум доллараар нэмэгдэж, 200 мянган ажлын байр бий болох бололцоотой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмүү өртөг шингээдэг, ажлын байр ихээр “шингээдэг” салбар.

Зөвхөн уул уурхайг шүтэж, түүхий эд бэлтгэдэг улс орон болсон алдааг засах ёстой. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн зөвхөн нэг чиглэлийг дурдахад ийм байна. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого, ирээдүйн зүг чиг болсон хөтөлбөрийг УИХ баталж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Монголын төр, засаг, монгол хүн бүр хичээх ёстой” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 14 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24