Сургалтын төвүүдийг нээхээр боллоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.

Сургалтад 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

Сургалтын төвүүд дор дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллуулахыг анхааруулж байна.

Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэх;

Суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, бүртгэж, баиалгаажуулсан байх /овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох 2-оос доошгүй хүний утас г.м/

Сургалт эхлэхээс өмнө болон тарах үед нь биеийн халууныг тогтмол үзэж бүртгэл хөтлөх;

Анги, танхимд спиртэн суурьтай гар халдваржүүлэх уусмал байршуулах;

Хичээлийн танхимд заавал амны хаалт зүүх;

Сургалтыг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулах;

Ширээ хоорондын зайг 1,5-2 метрээс багагүй зайд байрлуулах, хүн хооронд зайг барих;

Нэг удаад 10-аас ихгүй хүнтэй, богино цагаар хичээллэх;

Сургалтын ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийх, анги танхимд 2 цаг тутамд агаар сэлгэх;

Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;

Анги танхимд хооллохгүй, гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх;

Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх;

Ариун цэврийн өрөөнд гарын шингэн саван, гарын цаасан алчуур байршуулах;

Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах;

Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулж, мөрдөж ажиллах (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт);

Cуралцагч, үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 6 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 6 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 12 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24