“ЗУУН САЯ”


Ардчилсан тогтолцоонд сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргийг улс төрийн намууд хүлээдэг. Төрийн эрх мэдлийн төлөөх марафон  хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл, 200 гаруй бие даагч өрсөлдөхөөр зэхэж байна. Харин улс төрийн намууд сонгуульд ямар мөнгөөр яаж оролцох нь сонирхол татаж буй. Улс төрийн сонгууль бол ангийн даргын сунгаа биш. Тэгэхээр тухайн нэр дэвшигч болон намаас тодорхой хэмжээний санхүүжилт, зардал гарах нь нэгэнт  ойлгомжтой. Нэр дэвшигчид зардлаа хэрхэн, яаж босгож, сонгуульд оролцохыг ч хуулиар зохицуулсан байдаг. 

Монгол Улсын хэмжээнд төрийн эрхийг барих чадвартай, бодлого тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд ажиллах потенциалтай хоёр л улс төрийн хүчин бий. Одоогоор АН сонгуулийн санхүүжилтээ ил тод, нээлттэй зарлаад байгаа бол МАН нэр дэвшигчдээсээ сохор зоос ч авахгүй гэсэн үл гүйцэлдэх утоп мэдэгдэл хийгээд байгаа юм. МАН-ын даргын хэлснээр бол тэд нэр дэвшигчдээсээ сохор зоос ч авахгүй сонгуульдах юм гэнэ. Үлгэр шиг сонсогдож байна л даа, үнэндээ.  ЖДҮХС-ийн хөрөнгийг хувьдаа завшчихсан парламентын гишүүдтэй, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцдаг, хэзээнээсээ булхай, луйварт гаршсан 100 жилийн настай тус намын даргын мэдэгдэлд хэн ч итгэхгүй байгаад гайхах зүйлгүй. Бодит байдал дээр төсвийн болон бүлэглэл, фракцийн бохир мөнгөөр гараа угааж, сонгуульдах хүсэл, тодорхой төлөвлөгөө  МАН-д бий. Үүний нэг жишээ нь зөвхөн рейтингийн судалгаандаа 15 тэрбум төгрөг зарцуулсан явдал. МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүн тус бүрээс судалгааны шат бүрт 50 сая төгрөг татаж, хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэсэн бололтой. Зөвхөн нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгийг тооцож үзвэл 15 орчим төгрөг болж байгаа гэх. Түүнчлэн сонгуулийн зардал дөрвөн тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэлээд байна.

100 сая ба 60 тэрбум

Бага сургуулийн ангийн даргыг сонгох “мини сонгууль”-д өрсөлдөгч хүү цаасан дээр “намайг дэмжээрэй” гэж бичээд ангийнхандаа 1000 төгрөг тараасан тухай сонсч байв. Эрх баригчид яг түүн шиг ноолуурын үнийг 100 мянгад хүргэнэ, иргэн бүрт хувьцаа олгоно гэж амлаад сүүлдээ ямаа бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаж хадуурлаа. Үүгээр ч зогсохгүй АН-ын 100 саяыг яаж ийгээд 60 тэрбумтайгаа “наах” хүсэлтэй. Гэтэл яг үнэндээ төрийн эрхийг хүчээр, мөнгөөр булаах болон сонгуулийн санхүүжилтээ ил, тод зарлаад, хуулийн хүрээнд өрсөлдөх хоёр бол тэс өөр асуудал юм.

Улс төрийн нам бол онцгой эрхтэй институци. “Онцгой” эрхтэй институцийн ил тод байдал алдагдаж, гишүүдийн оролцоо хумигдах юм бол хэн нэгэн эвсэл, мөнгөний бүлэглэл, хэсэг хүмүүсийн эрхшээлд автах аюултай. Тиймээс ч өнөөдөр намууд хэсэг бүлгийн хүслийг гүйцээх үү, сайн муугаар хэлүүлсэн ч гишүүдийнхээ оролцоонд түшиглээд урагшаа алхах уу гэсэн сонголттой тулгараад байна. АН бүлэглэл, фракцийн ноёрхлоос татгалзаж, хэсэг бүлгийн эрхшээлд автахгүй байх замыг сонгосон. Гишүүдийнхээ оролцоонд тулгуурлаж, татвар, дэнчингээс эхлээд бүх зүйлээ нээлттэй болгосон.

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг хамтад нь улс төрийн санхүүжилт гэж олон улсад нэрлэдэг. Улс төрийн санхүүжилт бол ардчиллыг санхүүжүүлэх үйл явц. Намаас өөр засаглалыг хэрэгжүүлэх, сонгуульд өрсөлддөг байгууллага байхгүй. Тиймээс улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг нэг бодлогоор зохицуулан, нэгдсэн хяналтад оруулдаг олон улсын жишиг бий.

Санхүүжилтийн эх үүсвэр гишүүний татвар, хандив, намын болон нэр дэвшигчийн өөрийн  хөрөнгө, орлого байж болно. Нэгэнт сонгуулийн зардал тэнгэрээс унаад ирэхгүй тул 100 сая төгрөг татаж, төвлөрүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин ч нэр дэвшигчдээсээ мөнгө татахгүй гэж битүү хатуу мэдэгдэл хийж, эргэлзээ, хардлага төрүүлж байхаар анхнаасаа ямар зарчмаар “тоглох” гэж байгаагаа ил тод, шударга хэлээд явсан нь дээр. Ямар төрийн эрх мэдлийг 60 тэрбумаар наймаалцах гэж байгаа биш. АН-д өнөөдөр бөмбөрцгийн хаана ч хэрэгждэг зарчмын асуудал л яригдаж байна. Өнөөдрийн яригдаж байгаа АН-ын 100 сая бол аль нэг өрх гэр, сургууль цэцэрлэгтэй дүйцүүлэн бодож, зүйрлэж ярих асуудал огт биш.

Эрх ашиг нь гүйцэлдээгүй хэсэг залуус намынхаа гаднаас нулимж байгаа нь ч, АН-ын 100 сая гэж орилж байгаа нь ч цаг зуурын л үзэгдэл. Тэртээ тэргүй үнэт зүйл, зарчим, Үзэл баримтлалын туган дор нэгдсэн 200 гаруй мянган гишүүн АН-д бий. Дуртай нь орж, гардаг, хулгай, луйвар, хүчин, ЖДҮ, 60 тэрбумчдын үүр уурхай болсон хогийн тантан биш.

Монголын ардчилалд хэн нэг анхдагч, хэн нэг “алтан хараацай” аюул заналхийлэл учруулаагүй. Харин улс төрийн тогтворгүй байдал, бүлэг, фракцын ноёрхол, шударга бус байдал, авлига, хулгай бодит аюул, заналхийлэл учруулж байна. Бид одоо л мөнгөний бүлэглэлээс салж, ангижирч чадахгүй юм бол Монгол Улсын минь хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, популистуудын хөлд сүйрэх болно. Ирээдүй хойч үедээ хариуцлагатай ардчиллыг үлдээе гэвэл мөнгөний бүлэглэл, фракцийн ноёрхлыг улс төрөөс холдуулах ёстой. Үүний төлөө зоригтой алхам хийсэн хүн нь харин АН-ын дарга байж мэдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 6 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 6 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 12 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24