Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын талаар ташаа мэдээлэл тараажээ


Өнөөдөр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэдэг мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.

Тус мэдээлэлд "АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Хяналтын прокурор АТГ-ын мөрдөгчийн хүсэлтийг хянаад үндэслэлтэй гэж үзвэл Улсын Ерөнхий прокурорт саналаа хүргүүлнэ. Уг саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргэдэг хуультай. Энэ дагуу түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлтэй гэж үзвэл УЕП бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг УИХ-д хүргүүлнэ" гэж дурдагдсан байв.

Тэгвэл дээрх мэдээлэл нь "ор үндэслэлгүй, худал гүтгэлэг" гэж холбогдох эх сурвалж үгүйсгэлээ. Учир нь УИХ-ын сонгууль ойртсон энэ өдрүүдэд тойрог булаалдсан зарим нэг горилогчдын зүгээс түүн рүү явуулж буй дайралт ажээ.

Ташрамд дуулгахад, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2012, 2016 оны сонгуулиар Сэлэнгэ аймгаас сонгогдсон байдаг. Түүнийг энэ удаад ч тус тойрогт нэр дэвшихийг Сэлэнгийн ард түмэн хүсэж байгаа гэнэ. Түүнийг нь баталж саяхан Сэлэнгэ аймагт хийгдсэн судалгаагаар тэрбээр нэгт эрэмбэлэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 6 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 6 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 12 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24