Энэ сарын 27-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401-р ангид хоригдож байсан ялтан оргосон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 29 настай О гэгч бөөрний аппаратад орж, эмчилгээ хийлгэдэг байсан бөгөөд тухайн өдөр ХУД-т байх... эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үеэрээ оргон зайлсан байдаг. Тэрбээр уг эмчилгээг долоо хоногийн гурван өдөрт хийлгэдэг байсан бөгөөд ингэхдээ харгалзагч дагалдаж, эмнэлгийнх эмчилгээний өрөөний гадаа үлдэж хүлээдэг байсан гэх мэдээлэл бий. Ялтан оргоод гурав хонож байна. Энэ хугацаанд эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа ч олдоогүй хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна