С.Баярцогт нэр дэвшихээ зарлаж, Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжлээ

О.Шүрэнцэцэг
2020/04/30

Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.  Тэрээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.  Энэ мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг ч прокурорт шилжлээ. Нэг хэсэгтээ л нам жим байсан асуудлыг АТГ нэг л өглөө дэлгээд мэдээлчихэв.  Бас л сонин тохиолдол.  Үүнийг улс төрийн өнцгөөс харахаас өөр аргагүй.  С.Баярцогт,  Ж.Эрдэнэбат нар хоёулаа Сэлэнгийнх.   Аймгаасаа нэр дэвшиж, парламентад сонгогдож байсан.  2020 оны сонгууль ч тэдний хувьд өрсөлдөөний талбар. Өөрөөр хэлбэл, ирэх  сонгуулиар С.Баярцогт нэр дэвшихэд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ж.Эрдэнэбат юм.  Харин өнгөрсөн өдрүүдийн процессыг харахад тэдний өрсөлдөөн хөшигний ард эхэлсэн бололтой.   С.Баярцогтыг бие даан нэр дэвшинэ гэх мэдээлэл гарснаас ердөө 24 цагийн дараа л Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжчихлээ.  Харин өнөөдөр яахыг тааж мэдэхгүй. 

С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.  Гэсэн ч  нэр дэвшихээр зүтгээд эхэлсэн.  Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд байна.  Харин Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан.  МАН дотор М.Энхболдын фракцын хүн. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд худалдсан гэх хэрэгт буруутгадаг билээ.

Түүнчлэн АТГ-аас олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг,  М.Энхсайханд холбогдох хэрэг,   “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын хэрэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг тус прокурорт шилжүүлжээ. УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаярын хувьд мөн л бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 3 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 4 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 6 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22