Г.Занданшатар жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл эдийн засгийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлцгээв. Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар тэд ярилаа.

 Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хөндөж буй асуудлууд бүгдээрээ төр, засгийн анхаарлын төвд байж, холбогдох арга хэмжээ авч байгаа. УИХ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөр батлах гэж байна.

 

Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна гэлээ.    

Эх сурвалж: Parliament.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 13 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 14 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 14 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 14 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 16 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 16 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02