Засгийн газрын өнөөдрийн /2020.04.29/ хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Түүнийг Элчин сайдаар томилохыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, зөвшилцөхөөр хүргүүлэхээр болжээ. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга ОБЕГ-ын дарга Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжвэл парламентаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна