Г.Аранзал: Миний уурхай ажиллуулна гэж юу байх вэ, энэ талаар А ч үгүй хүн


Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Баян багийн нутаг, Нарангийн голын хөвөөнд алтны уурхай эрхэлсний улмаас Нарангийн гол тасарсныг бид өнгөрсөн амралтын өдрөөр газар дээрээс нь сурвалжилсан. Уг уурхайн эзэмшигч нь Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Д.Аранзал юм. Асуудал яригдаж эхэлснээс хойш уурхайн эзэн Г.Аранзал болон түүний аав Д.Гэрэл нар чимээгүй байсаар тав орчим сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл Г.Аранзал Өдрийн сонинд ярилцлага өгчээ.

Г.Аранзал нь 45 настай, хувиараа бизнес эрхэлдэг. Ахлах сургуулиа Япон улсад Орос сургуульд сурч, үргэлжлүүлэн Америкт суралцсан. 1997 оноос хойш үл хөдлөхийн чиглэлээр хувийн бизнес эрхэлж байгаа, бөгөөд тэр бизнес нь аавынх нь ажил, албан тушаалтай ямар ч холбоогүйг хэлсэн байна. Харин уурхайтай хэрхэн холбогдсон талаараа ярихдаа, “Монгол алтан минт, Пентатерра, Тайхаржин транс ХХК-иудын тухайд өөрийн харилцагчид  худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийн эргэн төлөх баталгаа болгож, гэрээний үндсэн дээр барьцаалах замаар “Монгол алтан минт” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр түр шилжүүлсэн” хэмээх тайлбарыг өгчээ. 

Түүнчлэн Үл хөдлөх хөрөнгийн бизнесийнхээ хүрээнд бусдад зарсан үл хөдлөх хөрөнгийнхөө барьцаа болгож өөрийн нэр дээр тухайн харилцагчаас барьцаанд авсан. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь барагдсан тохиолдолд нэр дурдагдаад байгаа компанийг буцаан шилжүүлэх учиртай. Миний алтны уурхай ажиллуулна гэж юу байх вэ. Энэ чиглэлээр А ч үгүй хүн. Миний хувьд тухайн компанийн үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Тэр уурхай дээр нь очиж байгаагүй. Ямар нэг цалин урамшуулал, ашиг хүртэж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна. Энэ асуудлаар АТГ-аас хэдэн сарын турш шалгалт хийсэн. Холбогдох баримт, бусад мэдээллийг гаргаж өгсөн. Хууль тогтоомж зөрчсөн талаар асуудал байхгүй гэдэг хариуг надад өгсөн” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 5 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 5 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 12 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24