Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.04.25/ 06.00 цагт нээлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.
Зам хаасан шалтгаан нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарласан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна