АН: М.Энхсайханыг хууль бусаар хорилоо


МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн боловч хүчин, ЖДҮ, 60 тэрбум, авилга албан тушаал, хүн амины гэмт хэргийн улмаас эдүгээ 62 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан.
Гэвч эрх баригч МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулах, Ардчилсан намын нэр хүндийг унагах зорилгоор Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан хүмүүст зориудаар хэрэг үүсгэж, үүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүн нь ичиж зовох зүйлгүйгээр зарлах боллоо. Тухайлбал Ардчилсан намаас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон баривчлах, хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо.
Улс төрд шударгаар өрсөлдөхийн оронд албан тушаал, эрх мэдэлд хэт шунан улайрсан эрх баригч МАН нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, хүний халдашгүй дархан байдлыг зөрчих хууль бус үйлдэлдээ хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтаныг хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж байна.
Улс төрийн үнэмлэхүй олонхи болсноосоо хойш эрх баригчид 60 тэрбум, ЖДҮ, хүн амины хэрэг, хүчин, концесс, лиценз, тендер, газрын наймаа, хар тамхи, банкны дампуурал зэрэг тоо томшгүй гэмт үйлдэл гаргасан хэдий ч албан тушаалаараа барьцаалагдан өнөөдрийн байдлаар нэг ч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй.
Харин эсрэгээрээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улстөрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна.
Ийнхүү эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчлахын тулд Ардчилсан намын гишүүд, болон Ардчиллын үйл хэрэгт оролцож явсан хүмүүсийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж, хууль бус аливаа үйл ажиллагааны эсрэг шийдвэртэй тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна.

АРДЧИЛСАН НАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 5 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 5 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 11 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24