ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ Д.Гэрэл даргаа олон нийтэд “танилцуулжээ”


Өнөөдөр npopst.mn сайтад Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнийн ярилцлага нийтлэгджээ. Тухайн ярилцлага нь ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн хувийн байдал болоод ажлын талаар өрнөжээ.

Тодруулбал,

“Та манай уншигчдад ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэлийн талаар товч танилцуулаач?” гэсэн асуултад “Тагнуулын байгууллагын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь 1974 онд НАХЯ-д төлөөлөгчөөр томилогдож анх ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Тэрээр системийн байгууллагуудад 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын тусгаар тогтнол, ҮАБ-ыг хангах үйлсэд бага залуу наснаасаа өдгөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Дипломат албанд консулын газрын дарга, зөвлөх, элчин зөвлөх, элчин сайдаар тус тус ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүн юм. Үүний хажуугаар олон нийтийн байгууллага, сонгуульт ажлуудад идэвхтэй оролцдог хүн бөгөөд Монголын Таеквондогийн холбоо, самбын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна” гэсэн байна.

Мөн Д.Гэрэл генерал болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргааны талаарх асуултад хариулахдаа “Энэ асуудлын тухайд АТГ, ЦЕГ болон холбогдох байгууллагаас шалгаад ТЕГ-ын дарга Д.Гэрэл уг асуудалд холбогдолгүй тухай хариуг албан ёсоор өгсөн байгаа. Д.Гэрэл даргаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэний нэр хүндэд халдсан асуудлаар тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцагчаар татаж, иргэний журмаар шүүхэд асуудлыг тавьсан. Ингэснээр хариуцагч олон нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох, олон нийтийг хоёр талын тэнцвэртэй мэдээллээр хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн зарим төрлийн хэрэг дээр шүүхээс шийдвэр гараагүй байхад хэргийн оролцогчид олон нийтэд хандан мэдээлэл өгөхгүй байх эрх зүйн зохицуулалт байдгийг ч анхаарах хэрэгтэй юм” гэжээ. Мөн “Д.Гэрэл даргын хүүгийн алтны лицензтэй холбоотой мэдээлэл цацагдсаны дараа Зариг.мн сайтыг та нөлөө бүхий цөөнгүй хүнээр дарамтлуулсан, мэдээллээ авахыг шаардсан, гуйсан, мөн сайтыг нь хаалгана гэсэн гэх мэдээлэл сошиалаар түгсээр байгаа” гэсэн асуултад “Тийм асуудал байгаа бол нотлох баримтаа гаргаж холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй” гэсэн хариултыг өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 5 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 5 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 11 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24